Афганистанд газар хөдлөлтөөр 280 хүн нас барав

d8p.png

Афганистаны зүүн хэсэгт орших Пактика мужид өнөө өглөө /2022.06.22/ үүрээр 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас дор хаяж 90 байшин барилга нурж, 280 гаруй хүн амь үрэгдсэн байна. Аврагчид нисдэг тэргээр ирсэн бөгөөд нурсан байшингуудын доор дарагдсан хүмүүсийг гаргахаар ажиллаж байна.

Газар хөдлөлтийг Энэтхэг болон Пакистаны 119 сая хүн 482 км зайд мэдэрчээ. Афганистаны Пактика мужийн дөрвөн дүүргийг хамарсан уг газар хөдлөлт нь их хэмжээний хохирол учруулсан тул тусламжийн агентлагуудыг яаралтай баг илгээхийг Талибаны засгийн газар хүсч байна.

Талибууд засгийн эрхэнд гарснаас хойш олон улсын хамтын нийгэмлэг Афганистаныг үндсэндээ орхисон. Гэтэл үүн дээр нэрмээс болж газар хөдөлсөн нь 38 сая хүн амтай тус улсын нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Тус улсын зүүн хойд хэсэгт 2015 онд ч мөн хүчтэй газар хөдлөлт болж байсан бөгөөд 200 гаруй хүн амь үрэгдсэн. Энэтхэгийн тектоник хавтан болон хойд талаараа Евразийн хавтантай мөргөлддөг уулархаг Афганистан нь газар хөдлөлтийн гамшигт өртөмтгий бүс нутаг юм.

scroll to top