Шуурхай удирдлагын оператор, холбоочдын сургалтыг зохион байгуулж байна

287957588_760587961655234_8374345349148892124_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Өмнөд бүсийн шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочдын сургалтыг Дундговь аймгийн Адаацаг суманд зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочин нар  хамрагдаж байгаа юм.

Сургалтаар гамшгийн үеийн бүсийн удирдлага зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах танхимын болон хээрийн дадлага сургуулийг явуулахаас гадна холбоо, зарлан мэдээллийн дэвшилтэд техник, технологийн мэдлэг олгоно гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top