1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 17-19 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-ны өдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-29-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 30-ны өдөр нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-ны өдрөөс нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Алсын худаг“ гэдэг газар “Боржигон голомт” цогцолборт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 06:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход тус цогцолборын 3х4, 4х4 метрийн хэмжээтэй амбаар, 4 ханатай гэр шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 10 дугаар давхарт утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 11:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход тус байрны 8 дугаар давхарт хувцас болон эд, зүйл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 45 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн “Богочийн рашаант” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ын “ZLJ5250” загварын шаврын зуурмаг тээвэрлэгч автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Өрөлт” хорооллын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Ц-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Ганьт” хотхон хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход тус хотхоны хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт Булгачин байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 18.5 км замыг туулан очиход иргэн Д-ийн 4×6 метр хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн задгай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Муссо” загварын суудлын автомашин шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багийн 126 дугаар байрны 1 дүгээр давхар түргэн хоолны газар шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Э-ын “Кебаб донер” цайны газрын хана, таазны хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Хар ганга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, Өндөрхангай сумын мэргэжлийн ангийнхэн ажиллаж, 06.25-ны өдрийн 08:05 цагт цурманд оруулж, мөн өдрийн 15:20 цагт бүрэн унтраасан. Уьдчилсан байдлаар түймэрт ойн 3 га, хээрийн 2 га, нийт 5 га талбай өртөж шатсан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Зүүн түрүүний гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т, сумын төвөөс урд зүгт 42 км-т/ Дархан-Уул аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан ачааны автомашин автозамын хажуу руу онхолдож, 1 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 10:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 8 км замыг туулан очиход “Хово ZZ3257“ загварын ачааны автомашин автозамын хажуу руу онхолдож, тухайн автомашины жолооч А /30 настай, эрэгтэй Дархан-уул аймгийн Дархан сумын харьяат/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг автозамаар зорчиж явсан иргэд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байсан. (Тухайн иргэн Эмнэлгийн байгууллагад хүргэгдэх замдаа нас барсан)
Усны осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ө-47.87981, У-106.75135 тогтоол усанд 2 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.25-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 32 км замыг туулан очиж, иргэн Б/37 настай, эрэгтэй/, Ж /14 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тогтоол усны 2.5 метрийн гүнээс гарган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн 2 дугаар гудамжинд иргэн Ч 06.16-ны өдрийн 14:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ч /52 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 06.25-ны өдрийн 09:00 цагаас Баян-Өндөр сумын Баянтал, Булаг, Дэнж, Говил, Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Шанд, , Рашаант багт явганаар болон автомашинтайгаар зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 06.26-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Буянт багийн Өндөрхангай гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ Завхан аймгийн Ургамал сумын харьяат малчин О нь 06.23-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин О/44 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.25-ны өдрийн 16:38 цагт Увс аймгийн Өндөрхангай сумын төв (сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 60 км-т)-өөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР