ОХУ-д найман сонсогч суралцаж төгслөө

289738698_755737418950696_276612449003203259_n.jpg

ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх албаны академид Онцгой байдлын албанаас найман сонсогч суралцаж төгслөө.

Москва хотын Улаан талбайд Иргэний хамгаалалтын академи, Галын эсэргүүцэх албаны академийн сонсогчдын төгсөлтийн баярт зориулсан ёслолын арга хэмжээ болж, төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулсан юм.

Энэ жил ОХУ-ын Онцгой байдлын яамны зургаан их сургуулийг нийт 1150 гаруй сонсогч, оюутан төгссөн бөгөөд үүнээс гадаадын 10 гаруй орны 60 гаруй оюутан байна.

Төгсөгчид тангараг өргөж, Улаан талбайд ёслолын жагсаалаар алхлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top