Колумбын баруун өмнөд хэсэгт орших Тулуа хотын шоронд гарсан гал түймрийн улмаас наад зах нь 49 хоригдол нас барж, олон арван хүн түлэгдсэн талаар албаныхан мэдээлэв. Үндэсний шоронгийн агентлагийн дарга генерал Тито Кастелланос өчигдөр хоригдлууд оргох оролдлого хийж , гудаснуудаа шатаасан уу эсвэл өөр нөхцөл байдлыг нуун дарагдуулах гэж гал тавьсан уу гэдгийг шалгаж байна хэмээн эрх баригчдад мэдүүлжээ.
Одоогийн байдлаар амиа алдсан хүмүүс бүгд хоригдол байсан эсэхийг шалгаж байгаа юм. Мөн үймээний үеэр оргосон тохиолдлуудыг шалгаж байна. Үндэсний хорих ангийн хэвлэлийн төлөөлөгч өмнө нь шоронгоос оргох оролдлогын үеэр хоригдлууд амиа алдсан талаар тайлбар хийж байсан юм. Португалд айлчилж байгаа Колумбын ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж буй Иван Дуке уг хэргийг мөрдөн шалгах болно гэж мэдэгджээ.
Кастелланос Тулуа шоронд нийт 1267 хоригдол байгаа бол гал гарсан камерын блок 180 хоригдолтой гэж ярив. Колумбын шоронгууд хэт ачаалалтай байдаг. Улсын хэмжээнд 81 мянган хоригдол хүлээн авах хүчин чадалтай хэдий ч одоогоор 97 мянга орчим хоригдол хоригдож байгаа гэж албан ёсны тоо баримт дурджээ.
Эх сурвалж: Aljazeera