Хүүхэд байхдаа урлаж байсан даавуун торон цүнхээрээ одоо ч “гангардаг”

281859442_1141620679965082_7141830621796830267_n-Copy.jpg

  “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн чанарын менежер, ахлах дэслэгч Т.Үлэмжийг урьлаа.

Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 2016 оноос хойш 6 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. Сувиллын эмчилгээний хэсгийг хариуцахаас гадна байгууллагын бүхий л үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагааны чанарыг сайжруулахаар зорин ажилладгаараа түүний мэргэжил онцлогтой.

 -Түүний хувьд багаасаа л өөрийн гараар эд зүйлс хийх сонирхолтой байжээ. Байгалийн гаралтай  органик бүтээгдэхүүнийг ашигладгаараа түүний бүтээлүүд онцлогтой.

Анхандаа шүр сувдаар ээмэг, зүүлт хэлхэх, хатгамал хатгах, нэхэх гэх мэт гар урлалыг хийдэг байж. Түүний энэхүү авьяасыг гэр бүлийнхэн нь дэмжиж нэхмэлийн зүү зэрэг хэрэглэгдэхүүнийг авч өгдөг байсан гэнэ. Харин оюутан болсноосоо хойш органик саван, ванны бөмбөлөг, лаа, эфирийн тосны найрлагатай тос гэх мэт зүйлсийг хийж, ойр дотны хүмүүстэй өгч, өөрийнхөө хэрэглээнд ашиглаж байна.

-Ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлэх, стрессээ тайлах зорилгоор хоббигоо хөгжүүлж, бүтээлээ арвижуулж байна. Мөн хэрэглээнийхээ эд зүйлсийг худалдаж авахаас илүүтэйгээр өөрийн гараар хийж хэрэглэх нь үнэ цэнэтэй нандин байдаг. Тийм ч учраас зав чөлөө гарах, ээлжийн амралттай үедээ шинэ зүйл сурч, өөрийгөө сорих сонирхолтой гэнэ.

-Өнгөрсөн жилийнхээ амралтаараа эсгий шаахай хийж сурсан. Нэг шаахай хийхэд 3-4 хоног шаарддаг, гарын хүч шаардсан ажил. Эсгийг Монголчууд цагаан алт гэж хүндэтгэн нэрлэдэг. Халуунд халууцуулахгүй, хүйтэнд дулаан хадгалдаг хөлд эвтэйхэн, угааж цэвэрлэхэд хялбар зэрэг давуу талтай.

-Тэрбээр бүтээлээ хэрэглээндээ зориулж урладаг. Тухайлбал, эсгий тоглоом, шаахай, нэхмэл тоглоом, шүр, сувдан зүүлт ээмэг, цүнх гэх зэргийг урладаг бол өдөр тутамдаа ашигладаг ванны бөмбөлөг, ванны давс, биеийн скраб, биеийн тос, үнэртэй лаа гэх мэт зүйлсийг сүүлийн үед ихэвчлэн хийж байна.

-Хамгийн анх даавуун торон цүнх “урлаж” байжээ. Өөрийн урласан хамгийн үнэ цэнэтэй энэхүү бүтээлэээрээ одоо ч  “гангардаг” гэнэ.              

-Онцгой байдлын албаны 15 жилийн ойд зориулж гаргасан “Онцгой Жаргалант” бренд бүтээгдэхүүн нь маш богино хугацаанд бүтсэн бүтээл. Өмнө нь сав, баглаа боодол зэргийг хийж байгаагүй учраас нарийн чимхлүүр ажиллагааг шаардсан байна.  Хамт олон нь түүний энэхүү бүтээлийг хийхэд гар бие оролцож, цаг нарыг үл ажран оройжин сууж хийсэн бүтээл учраас хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн хэмээн тэрбээр тайлбарлалаа.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top