Төслийн зохицуулагч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна

viber_image_2022-07-05_14-35-02-611.jpg

Монгол Улсын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын хууль эрх зүй, бодлого, институцын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байгаа билээ.

Тус техникийн туслалцааны төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг боловсруулах, гамшгийн эрсдэлийн санхжүүжилт, даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох яам, агентлаг, аймаг, орон нутгийн засаг захиргааны нэгж, олон нийтийн гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд бүсийн төвийн зохицуулагчид, төслийн ажлын хэсгийн гишүүдэд өртөх байдлын мэдээллийн сантай ажиллах, мэдээллийн сангаас тайлангийн мэдээлэл боловсруулах, тайлан бэлтгэх чадавхыг сайжруулах цаашлаад бүсийн төвийн Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжилтнүүдэд мэдээллийн сантай ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван өдрийн сургалтыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top