ЦССҮТ-өөс сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон олон нийтэд зориулсан арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
Тэгвэл долдугаар сарын “Цусаа бэлэглэх өдөр”-өөр НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35-р ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч П.Доржсүрэн “Хүрэл донор” цол тэмдгээр шагнагдлаа.
Нийтдээ 70-аас дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бусдад бэлэглэсэн хүнд энэ цол, тэмдгийг олгодог аж.
Ахлагч П.Доржсүрэн нь олон жил хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж яваа “Хүндэт донор” юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.