Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч эрхэм генерал, офицер, ахлагч, нийт алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Онцгой байдлын байгууллагын он цагийн түүхийг хамтдаа бүтээж яваа ахмад буурлууд, алба хаагчид, монгол түмэн минь нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд хүдэр чийрэг бөхчүүдийнхээ бяр мэхээр омогшиж, эрхий мэргэн харваачдынхаа цэц мэргэнээр бахархаж, эрдэнэт хурдан хүлгүүдийнхээ туурайн төвөргөөнд хийморио сэргээж, хотол түмнээрээ сайхан наадаарай.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН