Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, талын нутгаар 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хойд, 16, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, Хандгайтын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:19 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 07:26 цагт очиход иргэн Д-ны 7х9 метрийн хэмжээтэй 1 давхар монсардтай байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум. Жаргалант багийн Цагааннуур хороололд /аймгийн төвөөс баруун зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 1.7 км/-т байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 13:30 цагт /13:48 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:32 цагт очиход иргэн А-гийн 16х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 23:24 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:30 цагт очиход иргэн Ж-гийн 25х20 метрийн хэмжээтэй 3 давхар зочид буудлын 2 дугаар давхрын өрөөнд буйдан шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 26 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, Шадивлангийн задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 23:48 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 23:59 цагт очиход иргэн Б-ын “Тоёота Пассо” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Байгаль орчны байцаагчид 07.12-ны өдрийн 05:00 цагаас иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 3 бүлэг болон хуваагдан 1 дүгээр бүлэг: тус багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт 73 км/-т, 2 дугаар бүлэг: “Цагаан тохой” гэдэг газраас зүүн зүгт 33 км/т, 3 дугаар бүлэг: “Гуртын гүүр” гэдэг газраас зүүн зүгт 40 км-т “Сэлэнгэ” мөрний усаар завиар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 07.13-ны өдрийн 06:00 цагт эхлүүлсэн.

Дархан-Уул аймаг, Орхон сум. Баян-Өлзийт багийн “Шар дэрст” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км, сумын төвөөс хойд зүгт 3 км/-т “Орхон” голын усанд 6 хүн орж байгаад 1 эрэгтэй хүн 15:30 цагийн орчим живсэн гэсэн дуудлагыг 15:57 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 45 км замыг туулан 18:20 цагт очиж, анх осолдсон газраас хойд зүгт 20 метрийн зайд 2 удаагийн шумбалт хийж, 3 метрийн гүнээс Сүхбаатар аймгийн харьяат иргэн Б /19 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. “Цагаан-Эрэг” багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км/-т 07.10-ны өдрийн 11:00 цагийн орчим загасанд явахаар гэрээсээ гарсан иргэн Л “Орхон” голд осолдсон байж болзошгүй гэх мэдээллийг 07.12-ны өдрийн 17:57 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 18:50 цагт очиж, тус сумын харьяат иргэн Л/ 69 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилийн 0101 дүгээр ангийн 5-тын застав” хүртэл 24 км-т завиар урсаж, мөн явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:40 цагт зогсоосон. 07.13-ны өдрийн 05:30 цагт эхлүүлсэн.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

Үер: Сүхбаатар аймаг, Мөнххаан сум. 1 дүгээр багийн “Дээд-Энгэрийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т малаа хариулж явсан иргэн О 17:30 цагийн орчимд хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн усанд урссан тухай мэдээллийг 18:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Шүүхийн шинжилгээний алба, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд 18:21 цагт гарч, 70 км замыг туулан 20:08 цагт очиход иргэн О /22 настай, эрэгтэй/-ын цогцос үерийн усны мандал дээр дээш харсан байдалтай байсныг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг сумын Эрүүл мэндийн төвөөс 20:30 цагт хүлээн авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top