Талархал илэрхийлэв

293870046_2885651311740639_5070967987644154016_n.jpg

Баяр, амралтын өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байранд гал гарч байна гэсэн дуудлагаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн ахмад Д.Одхүү захирагчтай гуравдугаар салаа үүрэг гүйцэтгэсэн.

Энэ үеэр гал түймрийн улмаас угаартаж, ухаан алдсан иргэнд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварсан юм.

Тэгвэл тус гал түймрийн аюулаас эсэн мэнд гарсан иргэн Б.Энхбайгал ахмад Д.Одхүү захирагчтай гуравдугаар салааны хамт олонд Талархал илэрхийллээ гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top