Эрдэнэт хот байгуулагдсаны 45, 46 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн 109 дүгээр салбарын инженер, дэслэгч Б.Мягмарсүрэн Их сурын харваа төрөлд III байр, Буриад сурын харваа төрөлд II байрт шалгаран аймгийн “Гоц харваач” цол хүртлээ.
Дэслэгч Б.Мягмарсүрэн нь Онцгой байдлын байгууллагад 2014 оноос хойш 8 дахь жилдээ ажиллаж байгаа бол сурын спортоор гуравдахь жилдээ хичээллэж байна.
Тэрбээр 2022 онд Хөвсгөл аймагт зохиогдсон Мөсний баяраар мөсөн сурын спортын төрөлд 20 сумаас 18 онож Мөсөн сурын спортын мастер цол хүртсэн юм гэж Хойд бүсийн төв-Орхонй аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.