“Эерэг байж-Инээмсэглэл түгээе” аяныг зохион байгуулж байна

296539682_1350940705433420_927075896519391012_n-1024x768-1.jpg

НОБГ-ын Аврах ангиас хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, бие биендээ инээмсэглэл бэлэглэх, харилцан хүндэтгэж харилцааны хандлагыг өөрчлөх зорилгоор “Эерэг байж-Инээмсэглэл түгээе” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд алба хаагчдын дунд сэтгэл зүйн сургалт, хөгжөөнт тоглоом, асуулт хариултын тэмцээн зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулах юм.

 Тус аян нь наймдугаар сарын 03-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ гэж НОБГ-ын Аврах ангиас мэдээллээ.

scroll to top