Үерийн усанд автсан 36 удаагийн дуудлагаар 211 иргэний амь насыг авран хамгаалав

usand-2_700-1-6razd8pk9ju7z1ius2xsyst1niaqvsceis5ptp992rk.jpg

Он гарсаар давхардсан тоогоор нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 13 суманд 36 удаагийн үерийн усанд автсан дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 211 иргэний амь насыг авран хамгаалж, 88 байшин, 53 гэр, 2 агуулах, саравч, усанд автсаныг аюулгүй болголоо.

Харин  үерт 739 мал хорогдож, 19 гэр, 16 хашаа, 2 автозам, 2 төмөр зам нурж эвдэрч, 12 автомашины салхины шил хагарсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top