“Мэргэжлийн ур чадвар”-ын тэмцээнд дэд ахлагч С.Энхтайван тэргүүллээ

44-temtseen.jpg5_-1024x1024-1.jpg

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангиас албаны бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх зорилгоор “Мэргэжлийн ур чадвар”-ын тэмцээнийг зохион байгууллаа.

Алба хаагчид ганцаарчилсан тархалт, гурав сунадаг шатаар барилгын хоёр давхарт гарах, аврах олс, уяа зангидах гэсэн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч С.Энхтайван тэргүүлж, аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Маргажин удааллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top