ДЭМБ: Covid-19-ийн нас баралт буурч, тархалт тогтворжлоо

80249b8fd8f237f7064c8684f063fd36.jpg

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас долоо хоног бүр  цар тахлын нөхцөл байдлыг судлан нийтэлдэг. Тэгвэл өчигдөр нийтэлсэн мэдээллээр Covid-19-ийн нас баралт дэлхий дахинд 9 хувиар буурсан байна. НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт 14 мянга гаруй хүн цар тахлын улмаас нас барсан байна.

Ингэснээр дэлхий дахинд цар тахлаар нас барсан хүний тоо 7 саяд хүрчээ. Нас баралт Номхон далайн баруун эргийн орнуудад 30 хувиар өссөн бол Африкт 46 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ шинэ халдварын тоо Ойрхи-Дорнодод  19 хувиар өссөн бол Африкт 70 гаруй хувь, Европт 15 хувь, Америк тив, Латин Америкт 10 хувиар буурчээ.

Өдгөө омикроны BA.5 дэд хувилбар нь олон улсад давамгайлж байгаа бөгөөд шинээр бүртгэгдэх тохиолдлын 70 орчим хувийг эзэлж байна. Харин BA.4 болон BA.2 дэд хувилбаруудын тархалт буурч эхэлжээ.

Цар тахлын үнэлгээнд улс орнуудын  оношилгоо буурч, тэмцэх идэвх нь буурсан нь нөлөөлсөн гэдгийг ДЭМБ онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

scroll to top