1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Увс, Ховд, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөшигийн хөндий /Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хурдны зам/ Автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход иргэн Ж-ийн“Форши Панамера” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 20:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар” нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 235 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ Хагийн хар нууранд аялж яваад иргэн Б нь 08.08-ны өдөр нуурын усанд морио шумбуулна гэж ороод живсэн тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.11-ний өдрийн 07:30 цагт эхлүүлж, Хагийн хар нууранд 8-10 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, цогцсыг олж гарган, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР