Арменийн нийслэлд салютын агуулах дэлбэрснээс хоёр хүний амь үрэгдэж, 60 хүн шархаджээ

av8scj_yerevan_explosion_x974.jpg

Ням гарагт Арменийн нийслэл Ереван хотын томоохон захад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хоёр хүний амь үрэгдэж, 60 орчим хүн шархаджээ.

Сурмалу захад оршдог салютын агуулахад гал гарснаас уг дэлбэрэлт болсон байна. Арменийн онцгой байдлын сайд Армен Памбукчяны мэдээлснээр ард иргэдээс дэлбэрэлтийн дараа ойр төрлийн хүмүүсээ олохгүй байгаа тухай 20 дуудлага ирсэн гэнэ. Нурангийн дор дарагдсан хүмүүсийг аврах ажил үргэлжилж байгаа ба хохирлын тоо цаашид өсөх магадлал өндөр байна.

Сурмалу зах нь Ереван хотын төвөөс өмнө зүгт 2 км зайтай оршдог, хямд үнэ, арвин сонголттой бараагаараа алдартай юм.

Салютын агуулахад гал гарах болсон шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.

Эх сурвалж: Associated Press

scroll to top