Ар талын 115 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

DSC_3137.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ОБЕГ-ын харьяа  Ар талын 115 дугаар ангийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

 Тус анги нь Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын техник, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангалт, засвар үйлчилгээг стандартад заасан техникийн нөхцөл, шаардлагын дагуу зохион байгуулах, ашиглалтад хяналт тавих үндсэн чиг үүрэгтэйгээр 2021 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Алба хаагчид байгууллагынхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцлөө сайжруулах олон талт бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлжээ.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Ар талын 115 дугаар ангийн үйл ажиллагаа өргөжин тэлж, үндсэн чиг үүргээ хангалттай сайн биелүүлж байна. Үүний нэг илрэл нь өөрсдийн дотоод нөөц боломждоо тулгуурлан барьж байгуулсан автомашины тавиулан, тусгай зориулалтын техник, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангалт, засвар үйлчилгээг хугацаанд нь чанартай зохион байгуулж байгааг дурдаж болно. Энэ бол удирдлага зохион байгуулалт, алба хаагч бүрийн хичээл зүтгэлийн бодит үр дүн гэж харж байна.Та бүхэнд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top