“Тамгагүй төр” драмын жүжгийн нийт хамт олонд талархал илэрхийлье

2930n.jpg

Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжиг УДЭТ-ын театрын тайзнаа энэ сарын 25-ыг хүртэл тоглогдож байгаа билээ.

Тус жүжгийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд дөрвөн өдрийн турш Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад үнэ төлбөргүй толилуулсанд нийт алба хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.

“Тамгагүй төр” драмын жүжгийн нийт баг хамт олонд цаашдынх нь уран бүтээл, ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top