Сургуулийн орчин дахь эрсдэлийн түвшинг тодорхойлов

viber_image_2022-07-29_10-43-05-892-75wkvgol2kzvesym94wu3lw2v09i2yabg5daeqg5rnk.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газраас “Идэр” сумын ерөнхий боловсролын сургуульд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойллоо. 

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, журмын дагуу тохиолдож болзошгүй аюулын төрөл бүр дээр аюулын түвшин, зэрэг, эмзэг байдал, өртөнги, чадавхыг үнэлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөсөн юм.  

Үнэлгээнд тулгуурлан НҮБ-ын “Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн төсөл”-өөс тус сургуулийн дотуур байрны эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top