Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 08:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11 км зам туулан очиход иргэн А-ийн 6×8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын эцэс автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Хюндай Терракан” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 10 дугаар баг “Ялалт” хорооллын 27 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Г-ын “Тоёота Карина” загварын суудлын автомашин шатаж байсныг 18 минут ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Бэрх” хороолол байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Р-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:03 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхон хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 22:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллан 08.24-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Өндрөөс унах: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар баг /аймгийн төвөөс урд зүгт 5 км, сумын төв/- 2 давхар барилгын дээвэр дээрээс 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход тус сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар барилгын дээвэр дээр сууж байсан иргэн Н/32 настай, эмэгтэй/-г 12:45 цагт буулгаж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top