Хамтарсан дадлага сургуулийн ажлын хэсгүүдийн уулзалт боллоо

IMG_5071.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлтэс, Иргэн цэргийн дэмжих нэгж, Энэтхэг номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Баянхонгор аймагт ирэх есдүгээр сарын 05-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд зохион байгуулагч талуудын ажлын хэсгүүдийн уулзалт өнөөдөр болж,  дадлага сургуулийн бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.

“Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль нь “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд 10 дахь жилдээ зохион байгуулагдана.

Дадлага сургуулийн үеэр “команд штабын дадлага”, “өндрөөс аврах сургалт”, “давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “нурангинаас аврах ажиллагаа”, “хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа” зэрэг 10 орчим төрлийн танхимын болон хээрийн дадлага сургууль болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top