Германы “Alstom” компани дэлхийд анх удаа устөрөгчийн түлшээр явдаг зорчигч тээврийн галт тэрэг үйлчилгээнд гаргалаа.
Эхний ээлжид таван галт тэрэг Куксхафен, Бремерхафен, Бремерверде болон Букстехуде зэрэг хот хоорондын чиглэлд явах гэнэ. Тус компанийн онцолсноор, Доод Саксон муж төмөр замын шинэ түүхийг бичих чухал үүрэг гүйцэтгэж байна.
Устөрөгчийн түлшээр явдаг орон нутгийн галт тэргүүд дизель түлшээр явдаг 15 галт тэргийг орлох ба байгаль орчинд ээлтэй. Ирээдүйд зөвхөн Германд гэхэд 2500-3000 дизель түлшээр явдаг галт тэргийг халах боломжтой гэнэ. Тус компани нийт 93 сая еврогийн өртөг бүхий нийт 14 ийм төрлийн галт тэрэг худалдан авчээ. Үлдсэн есөн галт тэргийг энэ оны сүүлээр замд гаргахаар төлөвлөж байна.