Япон улсад хүчинтэйд тооцогдох вакцины гэрчилгээтэй зорчигчид 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх шаардлагагүй болно

index-2.jpg

Япон улс руу зорчихын тулд Монгол Улсын хилээр гарахаас өмнө бүрдүүлэн өгч байсан Ковид-19-ийн шинжилгээний шаардлагад өөрчлөлт орсон болохыг Япон Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

2022 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн цар тахлын эсрэг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцины гэрчилгээ (Япон Улсын засгийн газрын зөвшөөрсөн вакцины гурван удаагийн тунд хамрагдсан байх)-тэй бүх зорчигчдын тухайд хилээр гарахаас 72 цагийн өмнө шинэ төрлийн коронавирусийнн шинжилгээ (PCR-ын шинжилгээ)-г өгөх шаардлагагүй боллоо.

Харин Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцинд хамрагдаагүй зорчигчдын тухайд Монгол Улсын хилээр гарахаас 72 цагийн өмнө Ковидын шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг анхаарууллаа. 

Япон Улсын засгийн газраас зөвшөөрөгдсөн вакцины тухай мэдээллийг эндээс авна уу. 

Япон Улсын засгийн газраас баталсан шинжилгээний тусгай маягтыг эндээс татаж авна уу. 

Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам 

scroll to top