Угаартах эрсдэлтэй 50 иргэний амь насыг авран хамгаалав

firefighter-stairs-burning-building-73lddfjd9m6zbqtwi9xvf3r31b32rm7wws4m32r1r9c.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 21, аврах ажиллагааны 5 буюу нийт 26 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиуд болон Аврах ангийн алба хаагчид ажиллаж, утаажилтын бүсэд угаартах эрсдэлтэй 50 иргэний амь нас, 940 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Мөн он гарсаар өнөөдрийн байдлаар усны ослын 49 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 93 иргэний амь насыг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top