1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 21:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход 43х25 метрийн хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн зориулалттай сендвичин барилга, тоног төхөөрөмжийн хамт шатаж байсныг Нийслэлийн Онцгой байдлын газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллан гал түймрийг бүрэн унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, Хийморь хотхон хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:46 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Рашаан байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход 30×15 метрийн хэмжээтэй 5 айлын нийтийн байрны иргэн Н-ийнд эд зүйл шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгой баг /аймгийн төвөөс баруун зүгт 2 км/-т гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороо “Хээтэй хороолол” 1А байр зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 16:19 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход орцны зоорийн давхарт оёдлын цех дотор хог шатаж байсныг 17 минут ажиллан унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Баянгол баг “Багар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 400 км, сумын төвөөс баруун хойд зүгт 17 км/-т Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан очиход иргэн Д-ийн өвөлжөөнд бууц шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар баг, “Хүйтэн салаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/-т Хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр алба хаагчид 40 км замыг туулан очиход 30х30 метрийн хэмжээтэй хөрсний өвс шатаж байсныг 04:00 цаг ажиллан унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан баг “Хүрэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 151 км, сумын төвөөс баруун хойд зүгт 6 км-т/ “Портер” загварын ачааны автомашин 2 зорчигчтой замын хажуу руу онхолдож, жолооч нь автомашины бүхээгт хавчуулагдсан гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 6 км замыг туулан очиход Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чиглэлд зорчиж явсан “Портер” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож, тус автомашинд зорчиж явсан иргэн Б /35 настай, эрэгтэй/, иргэн Б /35 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг сумын Эрүүл мэндийн төвийн эмчид, жолооч Г /40 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Усны осол: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Тэрэлжийн-Адаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 220 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т “Приус 10” загварын суудлын автомашин 2 зорчигчтой “Хэрлэн” голын усанд живсэн гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төвийн алба хаагчид 40 км замыг туулан очиход “Хэрлэн” голын усанд “Приус 10” загварын суудлын автомашинтай осолдсон байсан Баянхонгор аймгийн харьяат иргэн Ж /25 настай, эрэгтэй/, Улаанбаатар хотын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Өндрөөс унах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Оргил хотхон цонхоор 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 17:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8 км зам туулан очиход иргэн Т /93 настай, эрэгтэй/ гэртээ ганцаараа байх үедээ цонхоор цээжин хэсгээ гаргасан байсныг орцны цонхоор дамжин орж, тухайн иргэнийг буулган охин Э-т хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР