ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтний сургалтыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангид зохион байгууллаа.
Сургалтад 40 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж, хүний нөөцийн менежментийн орчин үеийн чиг хандлага, ажиллах хүчний төлөв байдал, хүний нөөцийн сонголт, ажиллагчдыг идэвхжүүлэх орчин үеийн аргууд, хүний нөөцийн сургалт, хөгжил сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээллээ дээшлүүлсэн юм.
Мөн Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах зарим асуудал, төрийн болон албаны нууцын тухай хууль, хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, албан хэрэг хөтлөлт, архивын тухай ойлголт сэдвээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.