Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Цэргийн штабтай хамтран цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа алба хаагчдад Онцгой байдлын үйл ажиллагааг сурталчлан таниулах, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор танхимын болон дадлага сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 23 алба хаагч хамрагдаж, гамшгаас хамгаалах тогтолцоо, удирдлага зохион байгуулалт, чиг үүрэг, газар хөдлөлтийн тухай ойлголт, үер, усны осол, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэлтэй боллоо.
Мөн хувцас хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, тусгай зориулалтын автомашин, багаж зэвсэглэмжийг танилцуулж, барилгын өндрөөс аврах ажиллагааг биечлэн хийлгэж мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн юм гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.