Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй бороо орж, Өмнөговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 14-19 градус, говь, талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-ны өдөр ихэнх нутгаар, 17-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 18-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 15, 17-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с, 16-ны өдөр ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтрэнэ, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтрэнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 3 дугаар хороо, “Уран ган” худалдааны төв агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 12:03 цагт очиход тус худалдааны төвийн өргөтгөлийн В1 давхрын түрээслэгчийн 240 м2 талбайтай агуулахад гэр ахуйн бараа, тавилга шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг: 27 дугаар хороо, 23 дугаар байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 09:06 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:11 цагт очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

 Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 10 дугаар хороо, Зүүн баян-Уулын 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 09:33 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 09:40 цагт очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр, иргэн У-ын 5 ханатай гэр, иргэн Т-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.    

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг.6 дугаар хороо, “Баялаг” хотхоны 60 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 21:24 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:33 цагт очиход иргэн А-гийн унтлагын өрөөнд хувцасны шкаб, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 5 дугаар багт цахилгааны дэд станц шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 13:48 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:50 цагт очиход тус байгууллагын хашаанд 10000 вольтын цахилгааны дэд станц шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

Ховд аймаг, Жаргалант сум. Наран багийн 2 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:36 цагт очиход иргэн С-ийн “Пажеро” загварын суудлын автомашин шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.        

Дархан-Уул аймаг, Дархан сум. 8 дугаар багийн Нарантолгойн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 02:41 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:49 цагт очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байсныг 03:20 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 04:38 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт М /8 настай, эрэгтэй/, М /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан. Цогцсыг 03:43 цагт гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Ой, хээрийн түймэр: Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км-т, Ренчинлхүмбэ сумын төвөөс хойд зүгт 70 км-т, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын мэргэжлийн ангийнхан түймрийн голомтод ажиллаж, 09.11-ний өдрийн 17:00 цагт цурамд оруулсан. 09.13-ны өдрийн байдлаар цурам доторхийг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймаг, Цагааннуур сум. Хармай багийн “Моорог-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т / ойн түймэр гарсан тухай дудлагыг 09.12-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 09.13-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймаг, Халхгол сум. Ташгай багийн “Таван-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 17:54 цагт хүлээн авсан.

Түймрийг тус сумын Ташгай багийн иргэд мөн өдрийн 19:15 цагт унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 40 га талбай шатсан.

Завхан аймаг, Баянтэс сум. Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 380 км-т, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км-т, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан.

09.13-ны өдөр 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах анги, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Цэргийн дүйцүүлэх албаны алба хаагчид, Нөмрөг, Сонгино, Тэс, Баянхайрхан сумын мэргэжлийн ангийнхан түймрийн баруун талд “Шар халзангийн-Эх” гэдэг газар, 2 дугаар бүлэг: Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Түдэвтэй сумын мэргэжлийн ангийнхан “Халзан” гэдэг газар,  3 дугаар бүлэг: Завхан, Увс аймгуудын Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Хилийн 0277 дугаар ангийн 4 дүгээр заставын алба хаагчид, Асгат, Баянтэс сумын мэргэжлийн анги, Ойн ангийнхан түймрийн зүүн талд “Хачгийн голын шугуй” гэдэг газар тус тус түймэр унтраах ажиллагааг зохион байгуулж, 09.13-ны өдрийн 18:00 цагт цурамд оруулсан.

Урьдчилсан байдлаар 6700 га талбай шатсан. Түймэр унтраах ажиллагаанд дайчлагдан ирсэн Нөмрөг, Түдэвтэй, Сонгино, Баянхайрхан, Асгат сумын нийт 143 хүнийг 09.13-ны өдрийн 18:00 цагт түймрийн голомтоос буулгасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Тэсэрч дэлбэрэх бодис, материалын осол: Өмнөговь аймаг, Цогтцэций сум. Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн автозамын 3 дахь км гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 107 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ нүүрсхүчлийн хийн баллон тэсэрч, гэр шатсан тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 10:26 цагт очиход иргэн С-ийн гагнуур хийх зорилгоор ашиглаж байсан 60 кг-ын багтаамжтай нүүрсхүчлийн хийн баллон тэсэрч, 4 ханатай гэр нь нурж, эвдэрсэн байсныг шалгасан. (Гал түймэр гарч, хүн бэртэж гэмтээгүй)  

Усны осол:Дорнод аймаг, Хэрлэн сум. 5 дугаар багийн “Саам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ “Хэрлэн” голын эрэг дээр 6 хүн (4 том хүн, 2 хүүхэд) зугаалж явснаас 1 хүүхэд нь голын усанд живсэн тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 17:33 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат А/2 настай, эмэгтэй/-г 09.13-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 08:00 цагт осолдсон газраас зүүн урд зүгт 20 км-т тус сумын 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар, “Хэрлэн” голын усны мандлаас цогцсыг нь олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.      

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Тарвагатай багийн “Хадай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ малчин М 09.12-ны өдрийн 13:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 09.13-ны өдрийн 09:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Хүдэр, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат малчин М/38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.13-ны өдрийн 15:00 цагаас 19:00 цаг хүртэл тухайн айлын намаржаанаас баруун зүгт 7 км-т “Хадай” уулын орчмоор зохион байгуулсан.

09.14-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид 09.14-ний өдрийн 05:00 цагт ангиас гарч 07:15 тухайн газарт очсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top