Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын сургалтын онол, дадлага, ур чадварын чиг хандлагад үнэлгээ хийх, багийн нэгдсэн ажиллагаанд сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, бие бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор сорил, сургалт дадлагыг өнөөдөр Баянхошуу дахь сургалт, дадлагын талбайд зохион байгууллаа.
Сорилд оролцсон баг тамирчид гал унтраах ажиллагааны нормативаар цэгүүдэд даалгавар гүйцэтгэж шилдгээ тодруулсан.
Нийт дүнгээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги Тэргүүн байр, хоёрдугаар байранд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, гуравт Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Энэ удаагийн сорил, сургалт дадлага хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, норм мөрдүүлэх, хэвшүүлэх, ажлыг эрчимжүүлэх “АЛБА ХААГЧ БҮР АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЯ” уриан дор “ЭРСДЭЛГҮЙ АВРАГЧ” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.