Магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Poster-1-1.jpg

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь Япон Улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэйгээр Япон Улсад магистр, докторын сургалтад суралцах хөтөлбөр бөгөөд энэ жилийн элсэлтээ 2022 оны 9 дугаар сарын 15-наас зарлаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төрийн байгууллагын алба хаагч, хувийн хэвшлийн ажилтныг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын сургалтад хоёр жилийн хугацаатай суралцуулах юм.

Иймд, төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагаас Япон улсад магистрын болон докторын сургалтад суралцахыг хүссэн алба хаагчид ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны дотор бүртгүүлнэ үү.

Харилцах утас: 262510, 99083559, 90050648

Магистр болон докторын элсэгчдэд тавигдах шаардлага, бусад дэлгэрэнгүй мэдэээллийг дараах цахим хуудсаас харна уу. http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html

ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар, Бодлого төлөвлөлтийн газар

scroll to top