Гал унтраах тактикийн сургууль зохион байгуулав

3-3-76nb1x713b3nuo81fett5foy1e5k9hse79nt9mjsksg.jpg

НОБГ-ын Налайх дүүргийн Гал түймэр, унтраах, аврах 28 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дүүргийн Улаанзагалмайн хороотой хамтран “Элемент ХХК”-ийн барилгад гал түймэр унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

“Элемент ХХК”-ийн аюултай хог хаягдал шатаах зуухны барилгад гал гарлаа гэсэн дуудлагаар Гал түймэр, унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид гал түймэр унтраах тархалт хийж, Эрэн хайх, аврах бүлгийн бүрэлдэхүүн аврах ажиллагаа зохион байгуулж, гал түймэрт өртөж бэртсэн хоёр нэрвэгдэгчийг анхны тусламжийн цэгт хүлээлгэн өгөх цагийн байдлын дагуу сургалт, дадлагыг хийсэн юм.

Ингэснээр гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг байгаа хэмжээнд нь хохирол багатай унтраах, богино хугацаанд хамтран ажиллах туршлага хуримтлууллаа гэж НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top