Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг дөрөвдэх жилдээ англи, монгол хэлээр эрхлэн гаргалаа.
Гамшгаас хамгаалах эрхзүйн шинэчлэл, гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, олон талт хамтын ажиллагаа, Онцгой байдлын байгууллагын чадавх, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээ, инновац, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, коронавируст халдварын үеийн нөхцөл байдал, удирдлага зохион байгуулалт, хариу арга хэмжээ зэргийг багтаасан байна.
Гамшгаас хамгаалах цагаан ном монгол хэлээр энд дарж, англи хэлээр энд дарж, бүрэн эхээр нь үзэх боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ