“Бэлэн бай” сургалтын модулиар сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

zurag-4.jpg

  Онцгой байдлын ерөнхий газраас МУЗН-тэй хамтран Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Бэлэн бай” сургалтын модулиар сургагч багш бэлтгэх сургалт МУЗН-ийн “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-д хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтад Архангай, Дорноговь, Увс, Төв,  Сэлэнгэ, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн багш, Улаан загалмайн дунд шатны хорооны арга зүйч, сайн дурын идэвхтэн нарын 55 хүнийг хамруулж, сургагч багшаар бэлтгэж байгаа юм.

 Бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах олон нийтэд аюулгүй амьдрах ухааны мэдлэгийг олгоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top