Туршлага солилцох хамтарсан дадлага сургууль хийж байна

308338335_814295629913068_1955040152196886661_n.jpg

  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 013 дугаар ангитай хамтран “Тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагаа”, “Хээрийн нөхцөлд холбоо тогтоох” сэдэвт хээрийн дадлага сургуулийг тус аймгийн Хаялга нуурт энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалт уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, тогтмол усанд нэрвэгдсэн иргэнд анхны тусламж үзүүлэх, тээвэрлэх, моторт завь жолоодох, усны гүнд даралт тэнцүүлэх,  богино, хэт богино долгионы холбоо зохион байгуулах, сансрын холбооны утасгүй интернэтийн сүлжээ үүсгэгч дэлгэх, тохируулах, байршил тогтоогч ашиглан зүг чиг маршрутаар явж даалгавар гүйцэтгэх зэргээр онол болоод дадлага хосолсон хэлбэрээр харилцан туршлага солилцож байгаа юм.

Алба хаагчид хээрийн нөхцөлд холбоо тогтоох аргад суралцах, тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтын ажиллагаа сайжирч, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах ач холбогдолтой юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top