“Ээлтэй-ирээдүй” нөлөөллийн аяныг гурван үе шаттайгаар өрнүүлж байна

5-2.jpg

СХД-ийн Онцгой байдлын хэлтсээс  ИТХ-ын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй хамтран “Ээлтэй-ирээдүй” нөлөөллийн аяныг гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.

 Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс хамгаалах, орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор сургууль, цэцэрлэг, гудамж талбайд иргэдэд аюул учруулахуйц эрсдэлт хүчин зүйлүүдийг тодорхойлох нэгдсэн судалгааг хийж, зөрчлийг илрүүлэн, арилгуулах талаар заавар зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавих, бүх шатны боловсрол эзэмшүүлэх байгууллагуудад орчны аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн хяналт шалгалт, сургалт, зөвөлгөөн зохион байгуулах,  ерөнхий боловсролын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Оролцоотой хүүхэд-1000” хүүхдийн чуулга уулзалт, зөвөлгөөнийг зохион байгуулна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны дагуу дүүргийн 43 хорооноос эрсдэлт хүчин зүйлүүдийн судалгааг авч нэгтгэн иргэдийн амь нас, эрүүл мэндэд шууд болон дам аюул учруулахуйц 392 хүчин зүйлийг илрүүллээ.

Мөн 14 чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 181 боловсролын байгууллагад хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top