Увс аймгийн Онцгой байдлын газраас Өлгий суманд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургуулийн үеэр гамшгаас хамгаалах хууль тогтоомж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдлын танхимын сургалтад сумын албан газар, аж ахуйн нэгж, байгууллагын дарга эрхлэгч, тусгай зориулалттай мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнийг хамруулсан юм.
Мөн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг шинээр томилгоожуулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийн, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний аранзны иж бүрдэл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шалган, цаашид анхаарч хэрэгжүүлэх зарим асуудлын талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.
Сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнтэй хамтран газар хөдлөлтийн үеийн аврах ажиллагааны дадлага сургуулийг 480 гаруй сурагч, багш, ажилчдыг хамруулан зохион байгуулж, аюулгүй талбайд гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг олголоо гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.