Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, аймгийн Улаанзагалмайн хорооноос “Монголын алт “МАК” ХХК-ийн “Мак евро блок” үйлдвэрийн удирдлага, ажилчидтай хамтарсан тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.
Ажилтан, алба хаагчдад гал түймэр, гамшиг ослын талаар ерөнхий ойлголт өгч, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, анхны тусламж үзүүлэх дадлагыг хийлгэсэн юм.
Мөн байгууллагын ажилтнуудад цагийн байдал зарлаж, тухайн аюулын үед ажилтан, алба хаагчид руу чиглэсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах заавар зөвлөмжийг өгч, цаашдын хамтарсан дадлага сургалтын талаар санал солилцлоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.