Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Толбо суманд гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийг энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургуулийн үеэр гамшгаас хамгаалах хууль тогтоомж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд онолын мэдлэг олгож, өгөдсөн цагийн байдлын дагуу штабын дадлага хийлгэлээ.
Мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хэрэглэх багаж хэрэгсэл, машин техникийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, үүрэг чиглэл өгсөн юм.
Дадлага сургуулийг зохион байгуулснаар Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүний гамшгийн удирдлагын мэдлэг дээшилж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг сайжрууллаа гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.