АНУ-ын Флорида мужид Иэн хар салхины улмаас хоёр сая гаруй хэрэглэгч гэрэл, цахилгаангүй болоод байна. Энэ нь тус мужийн нийт хэрэглэгчдийн 20 хувийг эзэлж байна.
Байгалийн гамшигтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус мужийн хэд хэдэн хотын захирагч нартай утсаар ярьж, холбооны Засгийн газраас шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Флорида мужийн баруун өмнөд эрэг лхагва гарагт /2022.09./ Иэн хар салхинд өртөв.
Мэргэжилтнүүд Иэн хар салхиийг Саффир-Симпсоны шаталбараар аюулын дөрөвдүгээр зэргээр үнэлжээ. Хар салхины дээд хурд 240 км/ц хүрчээ.