1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо, мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд цас орсон. Дундговь, Өмнөговь аймгуудад шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 1-6 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Өдөртөө 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 01-нд нутгийн зарим газраар, 02-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-А хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 08:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Д-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын-Амны Мандаалай гарден хотхон харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход тус хотхоны шинээр баригдаж байгаа барилгын хашаанд 1х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 15:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б-ийн хашаанд 40 тоннын чингэлэг, хураалттай 2 тн өвс шатаж байсныг ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн задгай /Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн зүүн талд/ мод шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход нийтийн эзэмшлийн талбайд 10 ширхэг таримал мод шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Дүүргийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, 40 метр орчим хашаа шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 19:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн С-ын 6х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Шивдэгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал тймэр, унтраах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 09.28-ны өдрийн 19:15 цагт ойн түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагаан-Азрага багийн “Ханбаян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 195 км, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж, 09.29-ний өдрийн 09:30 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР