Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Хөвсгөл суманд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ хүрээнд сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлт, хээрийн үүргэвчний иж бүрдэлд үзлэг хийж, Гамшгаас хамгаалах менежмент, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн чиг үүрэг, удирдлага зохион байгуулалт, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, удирдлага сэдвээр танхимын сургалт хийж, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулсан юм.
Түүнчлэн сумын удирдах бүрэлдэхүүнийг гамшгийн үеийн урьдчилан бэлтгэсэн цагийн байдлын дагуу ажиллуулж, гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед сумын нутаг дэвсгэрийг өөрсдийн хүчээр авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх, нөхцөл байдлыг үнэлж дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх штабын дадлага хийлгэлээ гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.