Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Нагоягийн их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Ясухиро Сузукиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Нагоягийн их сургууль, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлж буй төслийн талаар санал солилцов.
Түүнчлэн хүүхэд багачуудад Японы уламжлалт “Боосай карт” буюу “Гамшгийн мэдлэг олгох карт” тоглоомоор дамжуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг мэдээлэл олгох ажлыг төслийн хүрээнд үе шаттайгаар хийж, цаашлаад улсын хэмжээнд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Төслийн хэрэгжих хугацаанд “Боосай карт”-ын тэмцээнийг Ховд аймагт болон Улаанбаатар хотын “Наран” сургуульд амжилттай зохион байгуулаад байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.