Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсрууллаа

viber_image_2022-10-12_10-54-48-167-76wunsqk1vv2h42d9ex5wjv7jwtxpbg89sycyk2008w.jpg

НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 1, 2, 3, 5, 6, 7, 8 дугаар хороонд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалын дагуу хороодын хэсгийн ахлагч, аж, ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдээс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтран эрсдэлийг үнэлсэн юм.

Тухайн хорооны нутаг дэвсгэрт тохиолдох магадлал өндөр аюулт үзэгдлүүдийн эрсдэлийн түвшинг түүхэн зураглал, давтамж, нөлөөлөл зэргийг үндэслэн үнэлж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсрууллаа гэж НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top