“Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авна

287B972D-B7E3-4C2F-A60C-88EF8B1B3497.jpeg

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, Инновац” сэтгүүл нь Шинжлэх ухааны академийн нийгмийн ухааны салбарын бага чуулганаар хэлэлцэгдэж тус академийн ерөнхийлөгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/14 дугаар тушаалаар гамшиг судлалын салбар шинжлэх ухааны анхны мэргэжлийн сэтгүүлээр батлагдсан.

Мөн олон улсын стандарт цувралын дугаар (International Standard Serial Number) ISSN2790-1181, eISSN2790-119X бүртгэлээр баталгаажиж мэргэжлийн сэтгүүлийн чансаагаа ахиулан ажиллаж байна. 

Гамшиг судлал, инновац онол, аргазүйн сэтгүүлийн 2022 оны жилийн эцсийн дугаарт эрдэмтэн, судлаач, докторант, магистрант та бүхнийг бүтээл ирүүлэхийг урьж байна.

​ Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байвал зохино (Сэтгүүлийн журмыг https://nema.gov.mn/n/133700 холбоосоор орж үзнэ үү). 

​Бүтээлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл доорх хаягаар хүлээн авна. 

Сэтгүүлийн зөвлөл

Цахим хаяг: nidr-journal@nema.gov.mn

Утас: 51-262539: 99039012

scroll to top