1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай, 6-8 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд Монгол-Алтай уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан очиход З-ын 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 9 дүгээр байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:08 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн “Задгай” /Хээтэй хорооллын хойд талд/ граж шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Э-ын 5х8 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны “Жаргалант”-ын 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 13 км зам туулан очиход иргэн Х-ийн 4×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн “Ханжаргалан”-гийн 2 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 20:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход иргэн Б-ын 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Содон хороолол”-ын 102 дугаар байр зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход узелын өрөөнд цахилгааны утас шатаад унтарсан байсан.
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Боомын дөрөлж‘’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ амбаар, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 60 км зам туулан очиход амбаар 2, “УАЗ-469” загварын суудлын автомашин, өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны “Яргайт”-ын 14 дүгээр гудамжинд нүхэн жорлон, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн Д-ийн 1.5×1.5 метрийн хэмжээтэй жорлон, хашааны банз шатаж байсныг 5 минут ажиллаж унтараасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багийн “Худгын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус түймэр нь Гурванзагал сумын Цагаанхошуу багийн “Байшинт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км/-аар тархан шатсан тул Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, урванзагал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтрахаар ажиллаж 18:53 цагт цурамд оруулсан бөгөөд 20:45 цагт унтраасан.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Хөхнуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унртаахаар ажиллаж 21:20 цагт цурамд оруулсан бөгөөд 22:10 цагт унтраасан.
Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Гулзадын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 130 км, сумын баруун зүгт 75 км-т / хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 21:40 цагт унтраасан гэсэн тул түймрийг унтраасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Их хатуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 10.17-ны өдрийн 00:20 цагт цурамд оруулсан.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол – Автозамын тээврийн осол: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн “Сүүжийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 45 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Авто замын зорчих хэсэгт ачааны автомашин онхолдож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 45 км зам туулан очиход Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд мал ачиж явсан иргэн Е-ийн “Хино-FS275S” загварын ачааны автомашин онхолдсон байсныг 07:55 цагт татаж босгосон.
Усны осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийнхэн, ар гэрийнхэн 10.16-ны өдрийн 08:00 цагаас 18:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон.10.17-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР