Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.  Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с.

Төлөв байдал: 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 06:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Э-ийн 5х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 06:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн О-ын 5-н ханатай гэр шатаж байсныг 18 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 07:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан очиход иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 11:34 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан очиход иргэн О-ийн хашаанд хураалттай 2 тн өвс шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн 226 дугаар байрны айлын тагт дээр эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 0.6 км замыг туулан очиход иргэн М-ын тагт дээр эд хогшил шатаж байсныг 4 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо ,16 дугаар хорооллын 39/В дүгээр байр айлын тагт шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 17:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Г-ийн тагт дээр эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантын хэсэгт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Ш-ийн 5×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 67 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 01:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Б-ийн 20х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Хөх чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, тус багийн иргэд ажиллаж, 10.13-ны өдрийн 18:50 цагт түймрийн цурманд оруулан, мөн өдрийн 20:30 цагт бүрэн унтраасан.

Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн “Ар билэгт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 10.13-ны өдрийн 18:10 цагт цурамд оруулсан бөгөөд 10.14-ний өдрийн 08:00 цагт бүрэн унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Малхын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 75 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.14-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, багийн нөхөрлөлийн бүлгийнхэн 75 км зам туулан 16:30 цагт очиж, хээрийн түймрийг унтраахаар ажиллан 18:20 цагт цурманд оруулж, 19:28 цагт бүрэн унтраасан.

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

  Газар хөдлөлт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын /Монгол Улсын хилээс хойд зүгт 140 км/-т 10.14-ны өдрийн 08:53 цагт Оросын холбооны Улсын Буриад Улсын Байгаль нуурт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10.14-ны өдрийн 08:59 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан аймгийн Засаг дарга болон сумдаас тодруулахад газар хөдлөлийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн.  Мөн Улаанбаатар хот болон Дархан, Орхон аймгуудад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн “Ачит нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км/-т 10.15-ны өдрийн 03:33 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 03:40 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.14-ний өдрийн 08:00 цагаас 18:50 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт ‘Шаамарын салаа гэдэг газар хүртэл 8 км-т, мөн “25-ын гарам” гэдэг газар хүртэл 30 км-т, нийт 38 км-т 2 удаа завиар урсч, 5 метрийн гүнд 2 удаа шумбаж, голын эргээр явганаар 76 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.15-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.     

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top