Бага энергиэр хурдан алхуулдаг робот хөл бүтээжээ

298998-14102022-1665751165-1881699410-Web_capture_14-10-2022_203538_www.theverge.com_.jpeg

Хүн төрөлхтний технологийн хөгжилд робот хөл нь шинэ зүйл биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэргэнцэртэй хүмүүст зориулсан хөдөлгөөн дэмждэг хөлийг олон улсад хөгжүүлж, хэрэглэж байна.

Гэвч тэдгээр нь болхи бөгөөд хүн бүрт тааруулан өөр хөл хийх шаардлагатай болдог. Тэгвэл Стэнфордын их сургуулийн Биомехатроникийн лабораторийн баг өмссөн хүндээ тааруулан зохицох, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болохуйц чөлөөтэй хөдөлдөг төхөөрөмж бүтээхээр зорьжээ.

Хөлийн гадуур бэхлэгдэх энэхүү технологи нь өдөр бүр удаан алхдаг ажилтай, ажлын ачааллаас болж хөл нь ядардаг хүмүүст зориулан бага энергиэр хурдан алхахад нь туслах аж.

Уг төхөөрөмжийг өмссөн үед биеэсээ 9 кг жин авчихсан мэт хөнгөн алхдаг болохыг цөөн хүн дээр хийсэн судалгаагаар тогтоосон байна.

Одоогоор зөвхөн 20 гаруй насны эрүүл залуус дээр туршсан бөгөөд цаашдаа өндөр настан болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст туршина. Иймд хэрэглээнд нэвтрүүлэх болоод боловсронгуй болгоход маш их хугацаа байгааг бүтээгчид нь онцолжээ.

Эх сурвалж: TheVerge

scroll to top