Шилдэг бүтээлийн эзэд тодорч, шагналаа гардлаа

311600795_494649899373784_4537847663051972858_n-1.jpg

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ?” гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд нийт 32 бүтээл ирснээс эхний гурван байрыг шалгаруулан, шилдэг бүтээлийн эздэд шагналыг нь гардууллаа.

Тэргүүн байрт “Боловсрол” цогцолбор сургуулийн 9-3 ангийн сурагч Э.Билгүүнзул шалгарсан бол “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 8-2 ангийн сурагч Д.Энэрэл, мөн сургуулийн 7-7 ангийн сурагч Б.Эмүүжин нар удааллаа гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top